НИЙГЭМУЛС ТӨР

Хилийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг дахин хоёр сар хязгаарлана

Өнөөдөр /2021.06.30/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 орчим асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, гадаадын улсуудад суух 25 бүрэн эрхт элчин сайдын томилгоог хэлэлцэж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг наймдугаар сарын 31 хүртэл сунгасан.

Тэгвэл үүний дээр хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгажээ. Тодруулах юм бол, коронавируст халдварын эрсдэлийг бууруулах үүднээс авто зам, төмөр замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг наймдугаар сарын 31 хүртэл сунгасан байна.

Гэхдээ үүнд агаарын замын Чингис-Хаан боомт болон авто замын Замын-Үүд, Алтанбулаг боомтууд хамаарахгүй юм байна.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button