Нийгмийн
“Энхсаран” сувилалын О.Түмэнбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан / Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин дархлал хомсдлын вирус халдаах/ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Өнөөдөр О.Түмэнбаяр нарын есөн яллагдагчид холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд ЭХХШТХ-ийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түмэнбаяр нь Хууль зүйн сайд Нямбаатарын дотны найзын хадам аав нь ш тээ. Хэргийг ахин дахин буцаах нь но-той