Нийгмийн

“Амны хаалт зүүгээч” гэсний төлөө бусдыг хутгалсан 19 настай залуу ялтан болов

 Дэлхий дахинд дэгдсэн аймшигт цар тахал хүн төрөлхтний тарыг таниулж, хүмүүсийн ааш аяг, зан харилцаа, сэтгэлзүйг ч гэмтээсээр байна. Манай улсын хувьд мөн л  цар тахлыг улс даяар алдчихсан, нөхцөл байдал маш хүнд байна. Иргэдийн бухимдал ч дээд цэгтээ хүрээд байна.

Бид энэ удаа цар тахлаас үүдэлтэйгээр, “амны хаалт зүүгээч” гэж хэлсний төлөө маргалдаж, улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан залуугийн талаар мэдээлж байна.

Энэ асуудал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд буюу он солигдох өдөр нийтийн байранд үйлдэгдсэн  байна. Гагнуурчин мэргэжилтэй, тус нийтийн байранд амьдардаг 19 настай Т байр руугаа орж иртэл үүдэнд зогсож байсан залуу түүнийг “амны хаалтаа зүү” гэх шаардлага тавьжээ.

Харин Т “Амны хаалт зүүхээ чамаар заалгахгүй” гэж хэлснээр тэдний дунд зодоон өрнөсөн аж. Улмаар Т-ийн гэрт орсноор Т хутга авч дайран, хохирогчийг цээжин тус газарт нь хутгалж, амь насанд аюултай гэмтэл учруулжээ.  

-АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ОНООСОН ТАВАН ЖИЛИЙН ЯЛЫГ 3.5 БОЛГОН БУУРУУЛЖЭЭ-

Үүний улмаас Т нь хохирогч А-д хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгтэн болж хувирчээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл түүнд бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх хэргээр таван жилийн хорих ял төлөвлөж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс түүнд таван жилийн хорих ял оноосон. Харин Давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 03-нд болж, Т-г гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон хохирогч тал гомдолгүй гэснийг харгалзан үзэж, ялыг нь бууруулж, 3.5 жилийн хорих ял оноож шийдвэрлэжээ.

Ийнхүү 19 настай залуу ялихгүй зүйлээс болж, уураа барьж дийлээгүйн хар гайгаар ялтан болж, амьдралынхаа хайран 3.5 жилийг шоронд өнгөрүүлэхээр боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-02 16:48

Яанадаа яана иймэрхүү м�##�уудыг л нийгмийн хог шаар шавхруу л гэнэ зүгээр маскаа зүү гэснээс болж хүн хутг�##�ж л байдаг тархи нтр гэж байдаг болов уу ?

jkkk
jkkk
2021-07-02 19:49

hun alahiig zavdaj bhd 3.5 jil hogiiin shuuh ve bayanzurh

Irgen
Irgen
2021-07-02 21:12

Hatuu shiitgeh heregtei sh de. Yamar muuhai amitan be. Ter 5 jiliig ni ogoh heregtei.

Зочин
Зочин
2021-07-03 07:29

Шууд дээд хэмжээ өгөх. Засрахгүй.Гарч ирээд бүр дордоно.

Зочин
Зочин
2021-07-03 08:26

3,5жил юу юм бэ санаатай үйлдсэн хэрэг байхад бага чл өгчбна энэ рүнд тархи толгой гэж юу ч �##�га чл дэндүү бага хутг�##�уулсан хүн амь насаа �##�дсан бол яахав

Zovxhin
Zovxhin
2021-07-03 12:09

Es zuin hicheel zaaj bmaaj huuhduud zaluucxhuudad htei

Холбоотой мэдээ

Back to top button