НИЙГЭМ

Баяр наадмын амралтын өдрүүдийг хэрхэхийг Засгийн газар шийднэ

УОК-оос гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр “Эрдэмтэн судлаачид баяр наадмыг хойшлуулах нь цар тахлын давалгааг багасгах, хумих боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс УОК баяр наадмыг хойшлуулах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Ингээд маргаашийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

 Өглөө 09:00 цагт эхлэх хуралдаанаар хэлэлцэнэ. Ковидын эсрэг хуулийн 7.1.7-д нийтээр тэмдэглэх баяр наадмыг улс орон даяар болон тодорхой орон нутагт хязгаарлах, зогсоох эрхийг Засгийн газарт олгосон.

Баяр наадам хойшлуулахаар амралтын өдрүүдээ хэрхэхийг Засгийн газрын хуралдаанаар мөн шийднэ.

Баярын нээлтийн контентын зураг авалт ерөнхийдөө дууссан учраас наадмаар видео хэлбэрээр цацахаар болсон.

Олон нийтийн эсэргүүцэл их байгаа нь ийм шийдвэр гаргахад мөн нөлөөлсөн” гэлээ.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-01 21:26

ajliin udur bolgo

Холбоотой мэдээ

Back to top button