ЭРҮҮЛ МЭНД

Дельта вирус хурдан хугацаанд хүндрэх аюултай, вакцины үр дүнг бууруулна гэв

УОК-оос гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр “Эрдэмтэн судлаачид баяр наадмыг хойшлуулах нь цар тахлын давалгааг багасгах, хумих боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс УОК баяр наадмыг хойшлуулах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Ингээд маргаашийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлүүлнэ” гэлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Дельта вирустэй холбоотой хорио цээр, хариу арга хэмжээг улс орнууд чангатгаж байна. Япон улс руу бид 50 сорьцыг илгээсэн. Урьдчилсан дүнгээр 50 сорьцноос таван сорьцонд Дельта вирус илэрсэн. Эдгээр хүмүүс зөөвөрлөгдөж ирсэн хүмүүс байсан. Бид тусгаарласан. Дотооддоо Дельта хувилбарын тархалт байхгүй. Манай улсад 88-90 хувьд нь Их Британийн буюу альфа хувилбарын тархалт байгааг тогтоосон.

Дөрөвдүгээр сард тархалт огцом нэмэгдсэн. Мөн зургаадугаар сард 500 сорьцод судалгаа хийхэд альфа хувилбар 90 хувьтай гарсан.

Дельта вирусийн хоруу чанар, тархалтын түвшин өндөр. Шинж тэмдэг нь маш богино хугацаанд хүндрүүлэх аюултай. Хоруу чанар ихтэй. Уханьд анх илэрсэн халдвараас дөрөв дахин эрчимтэй тархах магадлалтай. Одоогийн альфа вариантаас 55 хувиар илүү тархалт үзүүлнэ. Эмнэлгийн ачаалал нэмэгдэнэ. Вакцины нөлөөг бууруулах аюултай. Вакцины үр дүн төдийлөн нөлөөлөхгүй гэсэн судалгааны дүн гарсан. Одоогоор 91 улсад тархаад байна. ОХУ-д гэхэд 90 хувьд нь дельта вирус тодорхойлогдож байна” гэлээ.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button