ДЭЛХИЙ

АНУ: Дэлхий даяар олон зуун кибер халдлага үйлдсэн хэрэгт ОХУ буруутай

АНУ болон Их Британийн тагнуулын албанаас өчигдөр буюу долоодугаар сарын 1-ны өдөр хамтарсан тайлан гаргалаа. Тус тайлан мэдээнд ОХУ-ыг Дэлхийн хэмжээнд олон зуугаад кибер халдлага үйлдсэн хэрэгт буруутгажээ.

Тайланд: Хамгийн багаар бодоход 2019 оноос 2021 оны эхэн үе хүртэлхи хугацаанд ОХУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Алба (ҮАБА)-ны ажилтнууд тэр дундаа цэргийн хэлтсийнхэн “Kubernetes” хэмээх программын тусламжтайгаар Дэлхийн улс орнуудын засгийн газрын болон хувийн байгууллагуудын серверт нэвтрэн кибер буюу цахим халдлага үйлдсэн гэжээ. Хакерууд “Cloud” буюу “үүлэн” сервисүүдэд олон жилийн турш  хакердсаар ирсэн аж. ОХУ-ын гаршсан хакеруудын халдлага одоо хэр нь үргэлжилж байгаа гэж шүүмжилжээ. Кибер халдлагад түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд, сургалтын байгууллагууд ч өртсөн аж.

АНУ болон Их Британийн тагнуулын албаныхны үзэж байгаагаар, оросын хакеруудын халдлагыг үйлдэгч гол эзэн нь ОХУ-ын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Ерөнхий газрын дэргэдэх кибер халдлагын алба болох тусгай албаны 85-р баг гэж дурьджээ. Өмнө нь барууны улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус албанд “криптограф”-ууд ажилладаг болохыг баталж байсан юм.

Оросыг кибер халдлага үйлдсэн хэмээн буруутгасныг өдөөн хатгалга гэж үзэж  байна ~ ZALUU.COM: Үндэсний тэргүүлэгч сайт

Оросын хакеруудын гол бай нь АНУ-ын Батлан ​​Хамгаалах Яам болон төрийн болон бусад албан байгууллагууд, мөн хуулийн, эрчим хүчний, ложистикийн компаниудаас гадна их дээд сургуулиуд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, улс төрийн намууд, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж компаниуд, түүнчлэн судалгааны байгууллагууд гэх зэрэг кибер халдлагад өртөөгүй салбар бараг байхгүй гэж мэдээлжээ.

АНУ, Их Британийн зүгээс ОХУ-ын ийнхүү буруутгасан кибер халдлагатай холбогдуулан Кремлийн зүгээс одоогоор ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй байна.  

Гэсэн ч, америкийн улс төрийн нам, аж ахуйн нэгж, Засгийн газрын яам, агентлагууд руу халдсан кибер халдлагад ОХУ-ын тагнуулын албаныхан ямар ч холбоо хамааралгүй, буруугүй гэсэн тайлбарыг Москва байнга өгсөөр ирсэн юм.

Энэ оны зургаадугаар сард Женев хотноо болсон уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден ОХУ-ын Владимир Путин Ерөнхийлөгчид АНУ-ын эдийн засгийн чухал гэх 16 салбарын жагсаалтыг гардуулан өгсөн үйл явдал болсон. Тухайн үед Байден Ерөнхийлөгч оросуудыг кибер халдлага үйлдэхгүй байхыг сануулсан. Ерөнхийлөгч Жозеф Байден хэлэхдээ, хэрэв оросууд энэ мэтээр кибер халдлагаа үргэлжлүүлсээр байвал АНУ-д “цахим дайн” зарласанд тооцож, улмаар Оросын эсрэг тохирох яаралтай хариу арга хэмжээ авна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ээ
ээ
2021-07-02 11:52

ЭНэ яриад хэлээд байгаа зүйл АНУ-ын өөрслийн хийдэг ажил байгаа юм

ҮНЭН
ҮНЭН
2021-07-05 03:57

Путины оросыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button