УЛС ТӨР

Я.Содбаатар: Хар тамхины хэрэгт холбогдсон Н.Наранбатыг элчин сайдаар өргөн мэдүүлээгүй

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайдад нэр дэвшигчдийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Улмаар 24 улсад суух Элчин сайд нарын томилгоог Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Гадаад харилцааны яамнаас 25 Элчин сайдын нэр оруулж ирж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж байв. Харин Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх үеэр Н.Наранбатыг хассан талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар хэллээ.

Тодруулбал, Кувейт улсад суух элчин сайдаар Н.Наранбат хар тамхины хэрэгт холбогдож, шалгуулж байгааг дурдав. Н.Наранбат нь Чехэд Элчин сайд байхдаа эхнэр Б.Батгэрэлийн хамт хар тамхи, контарбандын хэрэгт холбогдож, 2019 онд түүнийг ГХЯ-наас эгүүлэн татаж байсан намтар түүхтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-02 15:14

Урдах явдлыг нь мартчихдаг юм байхдаа. Хүн хэлэхээр гэнэт санадгиймуу хайшаа юм.
Орон гаран шийдвэрээ болимоор юм.

сонгогч
сонгогч
2021-07-05 11:39

Холбоотой байж магадгүй гэдгээ нотолсон юм уу

сонгогч
сонгогч
2021-07-05 11:42

69 гэж �##�бан бус хар жагса�##�тад энэ хүний нэр байхгүй байна ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button