Нийгмийн

Бритни Спирс 100,000 хувь бусдын хяналт дор амьдардаг

Америкийн төдийгүй дэлхийн залуусын сэтгэлд зүрхийг байлдан дагуулж байсан өдгөө 39 настай алдарт дуучин Бритни Спирс өөрийн төрсөн эцгийнхээ хараа хяналтад байгаа билээ.

Энэ удаад Бритни Спирс эцгийнхээ хууль ёсны асран хамгаалагч гэдгээс нь татгалзах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, шүүхэд хандсан байсан.

Баруун хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуучин Бритни Спирс шүүхийн өмнө дахин “ялагдал” хүлээсэн талаар шуугиж эхэллээ.

Өөрийн эцэг Жейми Спирсийн эсрэг шүүхэд гомдол гаргаж, олны анхаарлыг татаж “сенсацийн эзэн”-ээр тодорч байв. Гэсэн ч, дуулиан гарснаас хойш 7 хоногийн дараа Калифорнийн шүүхээс Бритни Спирсийн хүсэлтэд татгалзсан шийдвэр гаргалаа.

Бритни Спирс нь хөндлөнгийн хараа хяналтгүйгээр бие даан амьдрахад хараахан бэлэн биш байгаа гэсэн дүгнэлттэйгээр дээрхи шийдвэрийг гаргасан аж. Мөн, санхүүгийн эх үүсвэрээ үр дүнтэй удирдаж, зарцуулах чадваргүй хэвээр байгаа гэж үзжээ.

Калифорнийн шүүхээс өмнөх удаагийн шүүх хурлын сонсголын тайланг харгалзан үзэлгүйгээр шийдвэрээ гаргасан гэж байгаа юм. Тиймээс, Бритна болон түүний өмгөөлөгчид шүүхэд дахин шинээр нэхэмжлэл гаргах боломж байгаа гэсэн үг.

Өмнөх удаагийн шүүх дээр Бритни Спирсийн хэлсэн үгнээс дурьдвал:

“Шүүгч надтай яг л сүнс сүүдэртэй харьцаж байгаа мэт байсан. Намайг үнэхээр үхдэл мэт тооцож, тоохгүй байсан. Бүгдээр л намайг худалч, хуурамч гэж бодож байгаа нь надад мэдрэгдэж байсан. Гэсэн ч, би огт худал яриагүй. Би хуримаа хийж, үр хүүхэд төрүүлэхийг тун их хүсч байна. Шүүхээс надад хурим хийх зөвшөөрөл ч өгөхгүй байна. Намайг жирэмслэхээс хамгаалж, спираль тавьсан. Эмнэлэгт очиж, спиралиа авахуулахыг хүссэн ч асран хамгаалагч нар маань үүнийг огт зөвшөөрөхгүй байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу асран хамгаалалтад байгаа нь надад эерэг сайн нөлөө гэхээсээ илүү дарамт, хохирол үзүүлж байна. Би амьдрах эрхтэй шүү дээ” – хэмээн шүүх хурлын үеэр мэдүүлж байсан юм.

Бритнигийн эцэг Жейми Спирс нь 2008 оноос хойш охиныхоо хууль ёсны асран хамгаалагчаар томилогдоод байгаа юм. Түүнээс хойш аав Жейми нь охиныхоо олсон орлого, өмч хөрөнгөнөөс авахуулаад хувийнх нь амьдралд хүртэл оролцож, хатуу хяналтад байлгах болсон билээ.

Бритни Спирстэй холбоотой гэх энэ хэргийг олон сая хүмүүс эсэргүүцэж, түүнийг “суллах”-ыг шаардаж эхэлсэн. Түүний энэ дуулиант хэрэг нь АНУ-ын хуулийн системийг өөрчлөхөд эерэг үр нөлөө үзүүлэх байх гэсэн горьдлого ч байгаа юм.

Бритни асран хамгаалагчаасаа татгалзах хүсэлт гаргасны дараагаар дэлхийн дээрхи түүнийг дэмжигчид, шүтэн бишрэгчид, найз нөхөд нь түүнтэй үзэл бодол нэг байгаагаа илэрхийлж эхэлсэн. Тэднээс заримыг нь онцолж дурьдвал, Бритнигийн одоогийн найз залуу Сэм Асгари, мөн өмнөх найз залуу Жастин Тимберлейк нар ч бас багтаж байна.  Бритниг эцгийнх нь хараа хяналтнаас гаргахыг олон нийтийн сүлжээгээр идэвхитэй шаардаж байгаа бусад алдартнууд гэвэл: Белла Хадид, Хлое Кардашьян, Сара Жессика Паркер, Вера Вонг, Кейли Куоко, Мэрайя Кери, Холзи, Жамила Жамиль нар байгаа юм.

“Аав минь намайг 100,000 хувь хяналтандаа байлгадаг” хэмээн Бритни ярьсан байдаг. Асран хамгаалагчийн хараа хяналтнаас гарсан хойноо л дахин урлагийн тайзан дээр эргэж ирнэ гэдгээ мэдэгдэж, олон удаагийн тайлан тоглолтуудаасаа татгалзсаар ирсэн юм.

Эх сурвалж: Hellomagazine.com

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button