НИЙГЭМ

Уяачид л хохиролгүй бол унаач хүүхдүүд амиа алдах нь тэдэнд хамаагүй

Наадам цуцлахыг эсэргүүцсэн уяачид, наадам зохион байгуулахыг эсэргүүцсэн залуусын хөдөлгөөнтэй мөргөлдсөн үйл явдал өнөөдөр Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн аймаг сумдын уяачид Яармагт цуглаж, цагдаа нарын эсэргүүцлийг үл тоон төв талбай руу сүнгэнэн давхилдсан нь өнөөдрийн трэнд үйл явдал байсан гэхэд болно. Нөгөөтээгүүр наадмын бэлтгэлээ базааж, адууны уяа сойлгыг хэдийн зэхсэн тэдэнд эл шийдвэр хүндээр туссан нь лавтай.

Гэвч коронавирусийн цар тахалтай хүнд цаг үед ард иргэд, цаашлаад унаач хүүхдүүдийг эрсдэлд оруулна гэхээр “No naadam” залуусын давалгааг ч мөн үгүйсгэх аргагүй. Хамгийн гол нь өнөөдөр уяачид өөрсдийн эрх ашгийг хамгаалах гэж ирснээс унаач хүүхэд халдвар авах, цаашлаад амиа алдах нь тэдэнд хамаагүй болохыг хэлсэн. Өнгөрөгч хорь хоногт л гэхэд гурван унаач хүүхэд нас барж, хоёр нь гэмтсэн.

Гэтэл уяачид өнгөрөгч шөнө хүй Хүй 7 худагт наадам цуцлахыг эсэргүүцэж, унаач хүүхдүүдийн хамт мэдээлэл хийсэн. Ингэхдээ бага насны хүүхдүүдийг үдэш оройн цагаар цуглуулж, цаашлаад  халдвар хамгааллын дэглэм сахиулж, хоорондын зай бариулаагүй нь олны эгдүүцлийг төрүүлсэн юм. Уяачид өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд бага насны хүүхдийн эрх ашгийг хөндсөн нь зөв үйлдэл биш. Залуус уг үйлдлийг буруутгаж, байр сууриа илэрхийлсээр буй нь өнөөгийн нийгмийн сэтгэхүй, хандлага өөр түвшинд очсоныг илтгэлээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-07-02 23:29

Nuurendee ustei adguusnaas chin huuhdiin ami nas unetei shu

Холбоотой мэдээ

Back to top button