Нийгмийн

“Цэнхэр халим” цахим сүлжээний дарамтад орж, амиа хорлох гэж байсныг таслан зогсоолоо

Баянгол дүүргийн .....-р хороонд орон сууцны байрны 9 давхараас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага 07 дугаар сарын 03-ны өдрийн 17:37 цагт ирсэний дагуу Аврах ангийн ахлах дэслэгч О.Хосбаяраар ахлуулсан 7 алба хаагч 17:41 цагт очжээ.

Ингэхэд иргэн 32 настай эрэгтэй нь “Цэнхэр халим” нэртэй цахим сүлжээний дарамтад орж амиа хорлох оролдлого хийж байсныг 10 давхрын айлын цонхоор аврах олс шуудаг, карбин, 8-ийн тоо ашиглан доош бууж аюулгүй болгожээ.

Хаалгыг дотор талаас онгойлгох боломжгүй байсан тул тэлэгч багаж ашиглан онгойлгож тухайн иргэнийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-07-04 08:38

Хийх юмаа олж ядсан 32настай ч том болоогүй нусгай бн шд. Цахим ТОГЛООМ гэх хор. Архинаас дор хор хог. Нийтээр нь хаамаар юм

Зочин
Зочин
2021-07-04 12:02

Мэдрэл муутай новшийг Папуа шинэ Гвинейд аваачиж хүн иддэг махчид амьдардаг овгийнхонд өгчих.

Холбоотой мэдээ

Back to top button