Нийгмийн

Английн шигшээ анх удаа хаалгандаа гоол алдалгүй хагас шигшээд шалгарав

Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрвөн баг тодорлоо.

Том багуудад нэлээд халгаатай, таамаг эвдэж буй энэ удаагийн тэмцээний хагас шигшээд өнгөрсөн шөнө Англи Украиныг 4:0-ээр хожсоноор шалгарав.

Euro 2020: Plotting England's route to the final after Ukraine rout sets up  last-four clash | UK News | Sky News

Эл тоглолтод Кэйн хоёр, Магуайр, Хэндерсон нар тус нэг гоол оруулж, багаа хожилд хөтөллөө.

Тэд Европын аварга шалгаруулах тэмцээн эхэлснээс хаалгандаа гоол алдаагүй. Ингэснээр хаалгандаа нэг ч гоол алдалгүй шөвгийн дөрөвт шалгарсан тэдний хувьд түүхэн амжилт. Англичуудын багийн зохион байгуулалт, ур чадвараас гадна хаалгач Жордан Пикфортой салшгүй холбоотой.

Мөн өнгөрсөн шөнө Дани Чехийг 2:1-ээр хожлоо. Делани, Долберг нар тоглолтын эхэнд гоол оруулж, багтаа давамгайлал авч ирсэн. Улмаар 49 дэх минутад Чехийн багаас Шик гоол оруулсан ч тусыг эс олов, хэтэрхий оройтсон байлаа.

Czech Republic vs Denmark: Euro 2020 quarter-final preview | Euro2020 News  | Al Jazeera

Ингэснээр “Евро-2020” тэмцээний хагас шигшээд Англи, Итали, Испани, Дани гэсэн дөрвөн баг шалгарлаа. Долдугаар сарын 7-ны 03.00 цагт Англи Испанитай, 8-нд Англи Данитай өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button