НИЙГЭМ

Хариуцлага алдсанаас өвчтөн эмнэлгийн гадаа нас барсан тул дунд шатны удирдагуудыг ажлаас нь чөлөөллөө

“Энэрэл” эмнэлгийн гадаа нас барсан коронавируст халдвартай иргэний асуудалд хариуцлага тооцож, хэд хэдэн албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлжээ. Үүнд Нийслэлийн “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин, НТТТ-ийн дарга Ц.Пүрэвдаш, НЭМГ-ын хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр нар багтсан байна.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр нь шуурхай жижүүртэй хугацаандаа амралтад явсан байж гэх мэдээлэл байна. Энэ хооронд нь коронавируст халдвартай иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан дээрх үйл явдал болов. Тэрбээр Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярын эхнэр.

НТТТ буюу 103-ын ажилчид талийгаачийн дэргэд байсан ч ямар нэг тусламж үзүүлээгүй гэх. Энэ үүднээс тус төвийн дарга Ц.Пүрэвдашид ч мөн ийн хариуцлага тооцсон байна.

Харин “Энэрэл” эмнэлэг нь НЭМГ-ын харьяа эмнэлэг тул энэ шугамаар дарга А.Амартүвшинд мөн хариуцлага тооцжээ. Гадаа нь өвчтөн тусламж хүссээр байхад тус эмнэлгээс ямар ч эмч тоож, гарч ирж үзээгүй нь шалтгаан болжээ.

Өчигдөр буюу долдугаар сарын 3-ны өдөр коронавируст халдвартай иргэн цээжний рентгэн зургаа бариад “Энэрэл” эмнэлгийн гадаа нас барсан байдаг. Түүнийг хэвтүүлэх ор байхгүй гэдэг шалтгаанаар дотогш оруулаагүй бөгөөд талийгаач тусламж үзүүлэх хэн нэг эмч, эмнэлгийн байгууллагын ажилтныг хүлээж байгаад ийн амьсгал хураасан юм.

Шийдвэр гаргах түвшинд коронавируст халдвартай тэмцэх зохион байгуулалтын нөхцөл, боломжуудыг гаргаж ажиллаж байгаа ч дунд шатны удирдлагуудын хариуцлагагүй, назгай байдал бодит амьдрал дээр асуудал хүндрэх гол шалтгаан болж буй гэлтэй.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Харалсалтай. Гэхдээ эмч эмнэлгмйнхэн тулсан ачаалалтай эмнэлэг дүүрэн өвчтөн аргагүй байсан л даа. ....Ямартайч эмч эмнэлгийнхэнийгээ харааж зүхэж огт болохгүй ээ.

Zochin
Zochin

Ene hezeech arilahgui

irgen
irgen

eruul mednii salbar dood tuvshindee anhan shatni ajilchid bas hariutslaggui

Зочид
Зочид

Хүн ардынхаа төлөө энэ аюултай тахалтай нойр хоолгүй тэмцэж байгаа эмч эмнэлгийн ажилчидын нэр хүндийг унагаж байгаа иймэрхүү нөхдүүдтэй ажлаас нь халаад зогсохгүй хүн амьны хариуцалга тооцох хэрэгтэй хүний амь золбин нохойны амь ижил дайнд очисонд харамсан байна энэ дунд тушаалын дарга нэртэй шуналуудыг бүгдийг солих хэрэгтэй

Отгонбаяр
Отгонбаяр

Тухайн үед байсан эмч сэтгэл гаргасан бол.

Зочин
Зочин

Нийслэлийн эрүүл мэндийн газар дампуу юм аа . Амралтанд яваад байхдаа яахав дээ.

Холбоотой мэдээ

Back to top button