Х.Тэмүүжин: Хулгайн хэргээр шоронд орсон хүн мэргэжлийн хулгайч болоод гарч ирдэг

Өршөөлийн хууль батлагдаж, хэрэгжих гэж байна. Өөрөөр хэлбэл маргаашаас 344 хоригдол шоронгоос суллагдах болж байна.
Тэгвэл Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин эл хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Социализмын үед хулгайн хэргээр шоронд орсон хүн атаман, хулгайч нарын гар хөл болоод зохион байгуулалттай хулгай хийдэг хүн болоод гараад ирдэг байсан. Энэ байдлаа засахгүй бол гарч ирээд мэргэжлийн түвшинд хулгай хийдэг болчихоод байгаа.
Өршөөлөөр сулласны дараа тэр хүмүүсээ яаж дахиж алдахгүй байлгах вэ гэдэг ажил манайд алга.
Энэ бүхэн ШШГЕГ болон ял төлөвлөхтэй холбоотой системээ яаж сайжруулахаас шалтгаална. 2015 онд хууль өргөн барих гээд бэлдсэн байсан ч чадаагүй. Дэлхий нийтийн жишгээр хорих ял эдлүүлэх агентлаг тусдаа байдаг. Хууль тогтоомж нь тусдаа. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх нь өөр тогтолцоо. Гэтэл манайх бүгдийг нь ШШГЕГ-т төвлөрүүлчихэээр илүү дэглэх, хоригдлыг хоригдлоороо мануулах тогтолцоонд даатгасан. Гэмт хэрэг зааж өгөх уламжлалт хорих арга барилаа өөрчлөхгүйгээр Өршөөлийн хуулийн дараах таагүй үр дагаврыг зохицуулж чадахгүй” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууль зүйн сайд байсан хүн ийм юм яриад сууж байх. Шийдвэр гүйцэтгэх байгууллага тасралтгүй ажиллаж алдсан хүмүүсийг зөв замд нь оруулаад гаргаж байгаа шүү дээ
Амьдрал мэдэхгүй л байна даа. Цаг үетэйгээ нийцээд байдал шал өөр болсон шүү. Шүүхийн шийдвэрийн байгууллага сайн ажиллаж байгаа. Хоригдлуудыг төлөвшүүлэх, нийгэмшүүлэх чиглэлийн ажил сургалтын төлөвлөгөөний дагуу хийгддэг. Тэнд дэглэлт юу ч байхгүй болсон шүү дээ. Орчин үеийн нөхцөл байдалд тохирон шинэчлэгдэж байгаа шүү. Өмнөх харанхуй мунхаг, балиар заваан, ухамсаргүй дорой ёс суртахуун арилсан юм даа. Би өөрөө хоригдож байлаа. Сайн мэднэ.
Энэ нөхөр нэгэн эмэгтэйг хар тамхичин болгочихоод,түүнтэйгээ адилхан юм бодож элийр ч,балайраад байхын