УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл бухимдаж, бүх бурууг Т.Мөнхсайхан руу “бухав”

Цар тахлын үед Эрүүл мэднийн сайд байхдаа ямбыг нь хамгийн их эдэлсэн хүн бол яах аргагүй УИХ-ын гишүүн, БОАЖ-ийн сайд Д.Сарангэрэл. Тэрбээр Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй байх үед Эрүүл мэндийн сайдын алба хашиж байгаад 2020 оны долдугаар сард ажлаа өгсөн. Энэ хугацаанд Монгол Улсад түүнээс сайн хүнгүй, түүнээс сайн сайдгүй байв.

Түүнийг цар тахалтай сайтар тэмцэж, сайн ажиллаж байна хэмээн тухайн үед ихээхэн хөөргөж байсны дүнд тэрбээр УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшихдээ бахдалтай нь аргагүй ялалт байгуулж байв.

Гэхдээ өнөөдрийн энэ цаг үед цар тахалд улс орон даяараа нэрвэгдсэн үедээ эргээд харахад Д.Сарангэрэл ч тэр, Т.Мөнхсайхан ч тэр цар тахлын бэлтгэлээ маш муу хангаж байсан нь ил болоод буй. Тиймээс ч Д.Сарангэрэлийг сүүлийн өдрүүдэд шүүмжлэх хандлага гарч эхэлсэн.

Тэгвэл эрхэм Байгаль орчны сайд Д.Сарангэрэл үүнд ихэд бухимджээ.

Тэрбээр "Би барагтай зүйлийг тэвчээд өнгөрөөдөг. Энэ удаа зэвүү, дургүй хоёр зэрэг хүрлээ. Т.Мөнхсайханыг залуу хүн ихийг хийнэ гэж бодож эмнэлгийн даргаар томилж улмаар сайд болоход нь сайн үгийг хэлж дэмжсэн. Тэр нөхөр миний үед бүрэлдсэн коронатай тэмцэх бүх талын бэлэн байдлын ачаар нэг хэсэг барьсан ч дөрвөн сарын дараа тавиад туусан. Сайт, троллуудыг худалдан авч надаас биш өмнөх сайдаас болж корона алдсан гэж баруун солгойгүй бичүүлж уснаас хуурай гарсан даа чааваас. Өөрийгөө мөнгө төлж магтуулж байхын оронд зуны дөрвөн сар үргэлжлүүлж бэлтгэлээ хангах байсан юм шүү дээ. Яамны мэргэжлийн хүмүүсийг халж солиход бүх цагаа барсаныг бүгд мэднэ. Ерөнхий сайд ч тухайн үед анхааруулга өгч байсан. Би 2020 оны 7-р сарын 9-нд ажлаа өгсөн. Одоо яг нэг жил болж байна. Жил өнгөрсөн байхад ч тэр дутуу хүтүүгээ хангаагүй болж таарлаа. Шууд.мн сайт дээр өнөөдөр коронагийн одоогийн нөхцөл байдлыг Сарангэрэлээс болсон мэтээр захиалгат нийтлэл гарчээ. Бичсэн, бичүүлсэн аль аль нь ичээсэй. Ковидыг 10 сар барьж вакцинтай ойртуулсан гавъяа та нарынх биш надтай ажиллаж байсан багийнх юм шүү. Залуу улсууд албан тушаал алдахаас айгаа биз гээд жил гаруй дуугүй явлаа. Давардаг юм байна. Төрийн алба залгамж чанартай учраас би тэгсэн, миний үед хийсэн юм гэж ярьдаггүй. Өнөөдрийг хүртэл намайг эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан үед авч хадгалсан эм тариа, хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр торгоож байгаа нь бодит үнэн. Эрүүл мэндийн салбар нэг ч уушиг орлуулагч ЭКМО аппаратгүй байсан. Уушиг орлуулагчаа ч, амьсгалын аппаратаа ч , эм тариагаа ч бүгдийг нь бэлдсэн. Үүнийг үнэлдэг, мэддэг нь дийлэнх нь. Тэд чимээгүй ажлаа хийж байгаа .Ноцтой алдаа гаргаад суудал нь ганхаад ирэхээр бусад руу чихдэг арга чинь одоо явахгүй шүү залуус аа. !!! Үргэлжлэл бий” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-05 14:40

Зөв бна энэ наймаачин бацаан их бужигнуулсан

Зочин
Зочин
2021-07-05 14:49

Мөнгө идсэндээ бухимдаад бгаа юмуу идээгүй бол тайлангаа тавь

Зочин
Зочин
2021-07-05 15:00

Хохь чинь. Чи наад наймаачин бандиас тэрбум төгрөг аваа биз дээ? Тэр чинь дууссан юм уу?

Уншигч
Уншигч
2021-07-05 15:10

Тэнэг авгай

Зочин
Зочин
2021-07-05 16:52

Гатан ээж л самарсийшдээ. Ингэлээ гээд би тролл болохуу

Зочид
Зочид
2021-07-05 17:56

Хятадын бөөрөнд оршдог ч 10 шар шахуу тахлыг тархааж дэгдээхгүй барьж чадсан нь үнэн. Тэр үед бэлтгэл ч муу байсан ч үнэн. Засгаас анхаарч, ард түмэн дэмжиж, хэрэгтэй гол юмаа бөөгнүүлж, хэдэн эмч нарын төлөө шийдвэрүүдийг гаргаж, ц�##�ин нэмсэн нь үнэн. Нас бар�##�т байгаагүй шүү. Юм үнэнээрээ л сайхан. Бэлэн шахуу юман даар очоод учраа олохгүй шахуу байсаар, гэхдээ туршлагатай хүмүүсийг х�##�ж сольж амжсаар огцорсон з�##�уу сайд бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Харин энэ бүхнийг үгүйсгэж өөрийгөө жигтэйхан лут гээд дөвийлгөж, рекламдаад байгаа з�##�уу улс төрчид анхаарах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button