Х.Нямбаатар: Газар эзэмшлийн зэрэг 67 багц мэдээлэл нийтэд нээлттэй болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж эхэллээ. Үүгээр Засгийн газраас өргөн барьсан Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Хууль хэлэлцэхийг дэмжиж байгаа. Бид хэлэлцэн батлах ёстой. Харин засаж, сайжруулах зүйл их байна. Цар тахлын үед олон нийтийн мэдэх эрхийг боогдуулсан үйл явдал их гарах боллоо. “Энхсаран” сувиллын газрын тухай мэдээлсэн залуу шүүхээр явсан. Бодит мэдээллийг олон нийтэд мэдээлсэн хүн ингээд буруутаад байх уу. Ямар мэдээллийг олон нийтэд хорих вэ, үүнийг яаж баталж, олон нийтэд ойлгуулах вэ. Мэдээлэх ёстой зүйл гэж байна. Үүнийх нь төлөө хариуцлага тооцдог буруу жишиг тогтож болохгүй.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
Бид мэдээлэл авагчийн эрхийг нэг бүлгээр бүтэн хангаж өгч байгаа. Энэ хууль анх удаа ямар мэдээлэл нээлттэй байх вэ гэдгийг нээлттэй тооцсон. Газар эзэмшигчийн мэдээлэл, ТӨХК-иудын ашиг, алдагдал гэх мэт. 67 багц мэдээллийг нээлттэй байх мэдээлэл гэж анх удаа хуульчилж буй.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
М.ТЭНГИС









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.