УЛС ТӨР
69 хувийн саналаар Нийтийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж эхэллээ. Үүгээр Засгийн газраас өргөн барьсан Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж болон үг хэлж дууслаа.
Ингээд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа.
Санал хураалтад 63 гишүүн оролцсоноос 44 нь дэмжиж, тус хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Ийн УИХ-ын чуулганы хуралдаан дараагийн хэлэлцэх асуудалдаа орлоо.
М.ТЭНГИС









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.