НИЙГЭМ

Шинжилгээний хариу харах систем хэвийн ажиллаж эхэлжээ

Ковид-19 вирусын шинжилгээний хариугаа авдаг eruul.gerege.mn өнгөрсөн баасан гарагаас эхлэн ажиллаж эхэллээ. Үүнийг дагаад шинжилгээний цэгүүд ч ажиллаж эхэлжээ.

Энэхүү системийг Онцгой байдлын ерөнхий газраас сүүлийн гурван сарын турш ашиглалтын төлбөрөө төлөөгүй гэсэн шалтгаанаар зогсоосон гэж “Гэрэгэ системс” компаниас мэдэгдсэн. Тэгвэл систем ажиллахаа больсны улмаас шинжилгээ авах цэгүүд ажиллахаа больсон ба эдгэсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоон мэдээллийг гаргах боломжгүй болсоныг ЭМЯ-наас мөн мэдээллэж байжээ.

Нийслэлийн хэмжээнд одоо ковид-19-ийн шинжилгээ авах зургаан цэг 09.00-12.00 цагуудын хооронд ажиллаж байна.

                                                                                    О.ЭНХЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button