Нийгмийн

С.Баярыг магадлангаар суллажээ

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон С.Баярт анхан шатны шүүхээс оногдуулсан  5 жилийн ялыг Давж заалдах шатны шүүхээс 2.6 жил болгон бууруулсан. Гэхдээ шүүхээс ийн ял бууруулах болсон шалтгаанаа ч олон нийтэд мэдээлээгүй. С.Баярт энэ ял нь “таалагдсан” тул Дээд шүүхэд хандаагүй юм.

Тэрбээр 2020 оны долдугаар сарын 23-ны өдөр Анхан шатны шүүхээс 5 жилийн ял сонсож, цагдан хоригдсон байдаг. Түүнээс хойш бараг жил болж болж байна. Тэгвэл түүнийг магадлангаар суллажээ. Түүнийг суллах эсэх шүүх хурал өнөөдөр Булган аймгийн шүүхэд болсон байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ял эдэлж хоригдож буй хүн бүр магадланд орж, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой. Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын хувийг эдэлсэн бол хорих ангийн тодорхойлолтоор прокурорын саналыг харгалзан, шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэнэ.

Таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг,

Таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг,

Арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй хувийг эдэлж байж магадланд хамрагдах эрх зүйн боломж үүснэ.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн

үе үеийн МУ-ын Төр засаг том том Авилгачи Хулгайчуудаа хорьсон болж хэд хоног хориод өршөөлд хамаруулж сулладаг нь бичигдээгүй Хуультай, Авилгажсан Төр засагтай Улс ш дээ,

Зочин
Зочин

Ashgui dee!

Tuya
Tuya

Бурхан шийтгэж чадна уул оройдоо нүдтэй бут ёроолдоо нүдтэй болхоор андуурахгүйл дээ

Холбоотой мэдээ

Back to top button