ЭРҮҮЛ МЭНД

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ БНСУ-д эмчлүүлж байна

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ БНСУ-д эмчлүүлж байгаа аж. Тэрбээр залуу насандаа жүдогоор барилдаж явсан тамирчин юм.

Тэрбээр ямар учраас гэмтэл авч, эмчлүүлж буй талаараа сошиал хуудастаа бичихдээ “Миний бие их спортоор 25 жил хичээллэсэн байна. Энэ хугацаанд олон сайхан амжилтууд гаргасан ч 20 жилийн өмнө тохойндоо авсан гэмтэл сүүлийн жилүүдэд хүндэрч, гарын бусад эрхтнүүдэд нөлөөлөх болсон. Би эх орондоо эмчлүүлэх хүсэлтэй байсан ч спортын анагаах ухааны эмч нарынхаа зөвлөснөөр БНСУ-д амжилттай хагалгаанд орж биеийн байдал маань өдрөөс өдөрт сайжирч байна. Энэ хугацаанд тусалж дэмжсэн бүх сайхан сэтгэлт хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Тамирчин хүмүүсийн хамгийн том бэрхшээл бол бэртэл гэмтэл. Залуу дүү нар минь бэртэл гэмтлээс хол байж бэлтгэл сургуулилтаа сайн хийж, тив дэлхийн дэвжээнд өндөр амжилт гаргаарай. Эрүүл мэнд эрхэм баян” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button