НИЙГЭМ

Гавьяат жүжигчин С.Дамдин тэнгэрийн оронд заларчээ

Монгол Улсын Гавьяат жүжигчин “Хөх чоно” С.Дамдин тэнгэрийн орноо заларчээ.

Тэрбээр 1943 оны долдугаар сарың 15-нд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант уулын баруун суганд төржээ. Тvvнийг "Их замын эхэнд” киноны Хөх чонын дvрээр нь ард тvмэн андахгvй. Яриа хөөрөө, явдал, байдал нь ч хөх энэ эрхэм Улсын драмын эрдмийн театртаа ажилласаар өдийг хүрсэн юм.

Талийгаач 1967 онд кино жүжигчнээр төгссөнөөс хойш өнөөг хүртэл 160-аад жүжиг, 50 орчим кинонд гол болон туслах дүр бүтээсэн байна. “Шинэ зам”, “Буцах хаяг”, “Ширүүн тулааны өмнө”, “Их замын эхэнд”, “Хөөрхий Марат”, “Ээдрээ”, “Тамын дурлал”, “Цахлай”, “Шөнө амталсан нулимс”, “Атга нөж”, “Нэргүй од”, “Манайд амьдарья”, “Монгол улсын төлөө зүтгэе”, “Хубилай хааны зарлиг” , “Хэен Хуар” зэрэг кино, жүжгийн дүр бүтээсэн тэрээр Ардын хувьсгалын 89 жилийн ойгоор Монгол улсын Гавьяат цол хүртэж байсан юм.
Харин 1971 онд Буриад улсын Гавьяат цолоор энгэрээ мялаасан нь Монгол туургатны хэмжээнд яригдах ховорхон авьяастан гэдгийг нь баталж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шаг
Шаг
2021-07-06 10:12

Сайхан жүжигчин та минь Монголдоо төрөөрэй

Ваг
Ваг
2021-07-06 10:13

ooooo.ym sain Amgalan noirsdo ta mini

Chimdee
Chimdee
2021-07-06 10:15

Jinhene halh mongol er hun baisandaa..
Mongoldoo ergen toroorei ta mini

Bna
Bna
2021-07-06 10:31

ene hunii shan toglolt, gaihaltai duu hooloig uurd sanan dursah bolnoo. Um ma ni bad me hum.

Зочин
Зочин
2021-07-06 11:50

Um ma ni bad me hum

Ajaa taij
Ajaa taij
2021-07-06 12:14

Er hundee.um ma ni bad mi hum.

Холбоотой мэдээ

Back to top button