НИЙГЭМ

Японд томоохон хөрсний нуралтын улмаас 80 гаруй хүн ор сураггүй болжээ

Японы Атами гэх далайн эргийн хотод даваа гарагт болсон хүчтэй хөрсний нуралтаас үүдэн байшингууд нурж, зам чулуу шаварт дарагдсан бөгөөд сураггүй алга болсон 80 хүнийг одоо хайх ажил болж байна. Нуралтын улмаас одоогоор дөрвөн хүн амиа алдсан.

Атами хотын хэвлэлийн төлөөлөгч Хироки Онума энэ талаар “Алга болсон хүмүүсийн тоо урьд нь 113 байсан бол одоо харин буурч байгаа” хэмээн мэдээлсэн юм.

Мөн тус улсын ерөнхий сайд Ёшихидэ Суга энэ талаар “Цагдаа нар, гал сөнөөгчид болон цэргийхэн эрэн хайх ажилд чадах бүхнээ хийж байна. Бид аль болох олон хохирогчийг аврахыг зорьж байгаа” хэмээжээ.

Атами нь Токиогоос баруун урагш 90 км зайд оршдог бөгөөд халуун рашаан сувиллаараа алдартай хот юм.

                                                            О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button