НИЙГЭМ

Б.Санжаажамц: Аянгад цохиулж амиа алдсан залуусын цогцос танигдахааргүй түлэгдсэн байсан

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас мотоциклоор түлш аваад буцаж байсан 7 иргэний хоёр нь аянганд ниргүүлж, амиа алдсан тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал талийгаачид 21 настай байсан бөгөөд амиа алдсан иргэдийн цогцсыг сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн юм.

Бид тус аймгийн Баян-Өндөр сумын Бумбат багийн Засаг дарга Б.Санжаажамцтай холбогдож мэдээлэл авлаа.

-21 настай залуус аянган цохиулж амиа алдсан гэх харамсалтай хэрэг мэдээллийн хэрэгслээр түгээд байна. Тухайн үед юу болсон юм бэ?

-Сумын төвөөс зүүн хойд зүгт холгүйхэн шатахуун аваад гэр рүүгээ буцаж явсан иргэд аянгад цохиулж амиа алдсан. 7 хүн явснаас ийн хоёр залуу амиа алдсан харамсалтай хэрэг болсон. Нүд ирмэхийн зуурт л болоод өнгөрсөн. Газар дээрээ амиа алдсан гэсэн. Хөөрхий танигдахын эцэсгүй болтлоо түлэгдсэн байсан.

-Талийгаачид нэг айлын гишүүд байсан уу?

-Үгүй ээ хоёр тусдаа айлын хүүхдүүд. Харамсалтай мэдээг ар гэрт нь дуулгасан. Гэр нь сүлжээгүй газарт байдаг юм. Өнөөдөр холбоо бариагүй байна.

-Хотод сурдаг уу?

-Үгүй ээ. Мал малладаг байсан. Талийгаачдыг хөдөөлүүлэхээр газар сураглаж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button