Г.Азжаргал: УИХ-ын гишүүний байтугай иргэний утсыг чагнаж байгаагүй

Авлигатай тэмцэх газрын дэд даргын томилгооны сонсгол болж байна. Тус газраас Гаваасүрэнгийн Азжаргалыг томилуулах саналыг гаргасан бөгөөд нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: “Прокурорын зөвшөөрөлгүйгээр та УИХ-ын гишүүний утсыг чагнаж байсан уу, хэрэв нотлогдвол хариуцлагаа хүлээх үү” хэмээн асуусан юм.
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал: Тусгай хяналтын прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй УИХ-ын гишүүний байтугай жирийн иргэний утсыг чагнаж байсан удаагүй. Хэрэв тийм бол хариуцлага хүлээхэд бэлэн байна” хэмээн хариуллаа.
АТГ-ын дарга З.Дашдаваа: АТГ-ын дарга, дэд дарга ийм асуудал хариуцна гэсэн чиг үүрэг байхгүй. Нэгдмэл удирдлагатай.Дэд даргатай нэг баг болж урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажил хамтдаа хийгээд явна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.