УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Сангийн сайдын ажлаа өгөхдөө Төрийн санг 1.5 их наяд төгрөгтэй хүлээлгэж өгсөн шүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Ирээдүйн өв сангийн үлдэгдлийг 1.6 их наяд байна гэж байгаа. Гүйцэтгэлээрээ 2.9 их наяд байх ёстой мөнгө яагаад 1.6 их наяд үлдсэн бэ? 1.3 их наяд хаачсан юм бэ" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: 2016 онд намайг Сангийн сайдын ажлыг авч байхад Хүний хөгжлийн сан 1.1 их наядын өртэй байсан. Хүүхдийн мөнгө олгохдоо өр тавьж олгодог байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар байнуулагдсанаас хойш Хүний хөгжлийн сан Ирээдүйн өв сан болж хувирсан. Сангийн сайдын ажлыг би хүлээлгэж өгөх үед Төрийн санг 1.5  их наяд төгрөгтэй хүлээлгэж өгч байсан шүү. Авахад Төрийн сан хасах 800 тэрбум төгрөгтэй байсан. Хийсэн зүйлээ хийснээрээ ярина.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button