УЛС ТӨР

М.Оюунчимэг: ЭМЯ, эмнэлгийн дарга нар ажлаа хийж чадахгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

АН-ынхныг хэтэрхий чанга дуугаар улс төржлөө гээд байна. Би санал нийлэхгүй байна. Угаасаа л бид сөрөг хүчний хувьд хэлэх ёстой үгээ хэлнэ. Тухайн үед төсөв батлах үед тансаглалаа таслан зогсоогоод эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг нэмчихсэн бол өнөөдөр тэд талбай дээр зогсохгүй байсан юм. Төсөв чинь тансаг байна гэхэд бид юмаа мэдэж байна. Та нар дуугүй бай гэсэн. Өнөөдөр эдийн засгаа харчих. Одоо эрүүл мэндийн ажилчдын асуудлыг шийд. Зарим нь захаасаа амиа хорлож байна. Ихэнх нь эмэгтэй хүмүүс байдаг. Цалин бага болохоор хань нөхөд нь хаяад явж байна. Яаралтай шийдэж өг.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

АН-ынхан чухал асуудал хөндөж байгаа. Гэхдээ бид гэнэт ухаан орсон юм шиг  энэ асуудлыг хөндөж байгаа юм биш. НДСангаас Эрүүл мэндийн даатгалын санг салгаад, санхүүжилтийг нь шийдээд, зөв голдирол руу орох эрх зүйн орчныг шийдэж өгсөн. Одоо эмнэлгийн дарга нар ажлаа сайн хийж, ажилчдынхаа цалинг хоёр дахин ч юм уу нэмэх боломж байна.

2019.12.25-ны өдрийн 472-р тогтоол байна. Энэ тогтоолд эрчимт мэс заслын, яаралтай тусламжийн ,төрөлжсөн мэргэжлийн эмч нэг сая, резидент эмч, мэс заслын сувилагч 900 орчим мянга, өрхийн эмч 933 мянган төгрөг, үүн дээр таваас дээш жил ажилласан бол 5-25 хувь, цолны нэмэгдэл 5-20 хувь, зэргийн нэмэгдэл 10-20 хувь, орон нутгийн нэмэгдэл 10-20 хувь, нарийн мэргэжлийн нэмэгдэл 10 хувь, үр дүнгийн урамшуулал 15 хувь гэж байна. Хэрвээ үүнийг бодитоор хэрэгжүүлээд явбал мэс заслын эмч л гэхэд 10 сая төгрөг цалин дээрээ урамшуулал болгож авах механизм бүрдчихээд байна. Гэтэл ЭМЯ, эмнэлгийн дарга нар үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, ЭМДЕГ аждаа хийж чадахгүй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

За яг үнэн шүү лав эрдэнэтэд салбарын дарганцрууд юу ч хииж чадахгүй байна эмч нарч ялгаагүй ковидоор далим авч ажлын хариуцлага маш муу сэтгэлгүй назгай хойрог байна хиидүүлээд сул байна аок.н бүрэлдэхүүнд маш чадваргүй хүмүүс байна халдвар эрдэнэдэд түймэр шиг болж байна даа

Холбоотой мэдээ

Back to top button