“Замын-Үүдийн ачаа бөөгнөрлийг 20 хоногт задлах төлөвлөгөө гаргасан”

Өнөөдөр /2021.07.06/ ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ЦЕГ, ТЕГ, АТГ-аас бүрдсэн ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллалаа. Үүгээр хариуцлага алдсан зургаан албан тушаалтныг чөлөөлж, мөн авлигын хэрэгт холбогдуулан зургаан хүнийг хойшлуулшгүйгээр баривчлаад байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Замын-Үүд боомт дээр ужиг өвчин болоод байсан ачаа тээврийн бөөгнөрөл, авлигал, шан харамжийн асуудал ийн шийдвэр гаргах түвшинд сөхөгдөж байна. Х.Нямбаатар сайдын хувьд Засгийн газар үүгээр Замын-Үүдийн авлигалын мафитай тэмцэж эхэллээ хэмээн онцолсон.
Тэгвэл боомт дээр гацаад буй ачаа тээврийн бөөгнөрлийг 20 хоногийн дотор задлах, хэвийн болгох төлөвлөгөө гаргасан талаараа тэр мөн тайлбарласан байна. Тухайлбал төмөр зам ашиглан тээвэрлэх, үүний тулд галт тэрэгний тоог нэмэгдүүлж ажиллах аж. Мөн БНХАУ талаас ч хилээр нэвтрүүлэх ачаа, тээврийн машиныхаа тоог нэмээд байгаа юм байна.
Г.САНСАРМАА









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Iim bolohoor Zamiin Uud hugjduggui baih ni. Zamiin Uudiig Ereentei haritsuulahad arai denduu hugjilgui. Darga nar ni bayajaad l Zamiin Uud ni shoroo toosondoo daragdsan,hugjilgui .Gants tom boomtoo hugjuulmeer yumaa.