УЛС ТӨР

АН-ын бүлгийн гишүүд суулт зарласан эмч нарын төлөөлөлтэй уулзлаа

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж талбай дээр суулт зарлаж байгаа эмч нарын төлөөллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, гишүүдийн хамт хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Ганбаатар, Б.Пүрэвдорж нар байлцаж тэдний санал бодлыг сонсож, шаардлагыг нь дэмжиж буйгаа илэрхийллээ. Суулт зарлаж байгаа эмч нар эмч эмнэлгийн ажилтны цалинг улсын дундаж буюу сая 390 мянгад хүргэх, Ковидын хуулийн 7.1.32 заалтад заасан нөхөн олговрыг олгох, эрсдлийн даатгалд даатгуулах гэсэн гурван зүйл бүхий шаардлага тавьж байгаа юм.

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа, эмч нарын цалинг хоёр дахин нэмэх ёстой. Хэрвээ цалинг нэмэхгүй бол ковидын хуульд заасан ажлын байрандаа халдвар авсан тохиолдолд гурав дахин нэмэгдүүлж олгох ёстой нөхөн олговрыг Засгийн газраас нэхэмжилнэ гэв. Бүлгийн дарга Д.Ганбат, Ардчилсан намын бүлгийн зүгээс эмч нарын цалинг нэмэх ёстой гэж үздэгээ илэрхийлж, УИХ, Төсвийн байнгын хороонд шаардлага тавьж ажиллана гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button