УЛС ТӨР

Хэнтий, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд хийхээр товлолоо

Чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “2021.10.10-нд 28,18-р тойргийн нөхөн сонгууль хийхээр товлон зарлаж байгаа юм байна. Тооцох юм бол наймдугаар сарын 10 гэхэд намууд нөхөн сонгуульд оролцох тухай мэдэгдлээ СЕХ-нд хүргүүлэх ёстой.

Аравдугаар сарын 10-нд болох нөхөн сонгуулийг ковидын нөхцөл байдлын улмаас зайлшгүй хойшлуулах шаардлага үүсч байна. Ерөнхийлөгчийн сонгууль ямар их хор хохирол авч ирэв. Ийм шаардлага байхад зайлшгүй нөхөн сонгууль хийх гэж байгаа нь МАН-ын хүсэлтэй холбоотой. АН-ын байж байгаа царайг хар. Хоёр даргатай, хоёр тамгатай. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран АН-ын хоёр албан бичгийг авч очоод Л.Оюун-Эрдэнээс та алийг нь таалах вэ гэж асууна. Нөгөө С.Эрдэнэ дахиад нөхөн сонгуульд нэр дэвшчихсэн тууж явах юм биш биз дээ. Тийм учраас АН эв нэгдлээ маш хурдан сахь. Нэг даргатай болох хэрэгтэй. АН маш сэрэмжтэй байж нөхөн сонгуульд амжилттай оролцох хэрэгтэй. Том амбицаа хойш нь тавиад урагшаа нэг зүгт хараад яваач” гэв.

Ингээд үг хэлэх өөр гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад нийт гишүүдийн 58.8 хувийн саналаар байнгын хорооны санал дэмжигдлээ. Ингэснээр Уг хоёр тойрогт нөхөн сонгууль хийх хугацааг 2021.10.10-нд байхаар тогтлоо. Эл тойргуудад нөхөн сонгууль хийхэд улсын төсвөөс 2.2 тэрбумыг зарцуулахаар болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button