УЛС ТӨР

“Аялж буй гэр бүлийн нэг том хүн, нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна”

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.БолортуяаЗамын-Үүд боомтод хууль зүйн сайд ажиллаж зургаан албан тушаалтыг шалгаж, оронд нь түр орлох албан хаагчдыг томилсон. БНХАУ-ын зүгээс цар тахлын тархалтыг бууруулах, ариутгалын тоног төхөөрөмжийг сайжруулах хүсэлтийг тавьж байгаа юм. Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад долоо хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Мөн Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулахтай холбоотой нэмэлт хөрөнгө гаргах асуудлыг баталсан.

Мөн УОК-ын хариу арга хэмжээнүүдээ танилцуулсан ба баяр амралтын өдрүүдэд ард иргэдийг хэрхэн зөв зохистой амрах боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцсэн. Боомтууд дээр хөл хориог хэвээр үлдээнэ. Харин бусад аймгууд дур мэдэн хөл хориог тогтоохгүй.

Энэ хугацаанд нийслэлчүүдийг нэг удаа таваас дээшгүй хүнтэй аялж зугаалахдаа тухайн аймаг орон нутагт мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, гэр бүлийн гишүүдээс нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Вакцины хоёр тундаа хамрагдаад 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй. Хүүхдүүдээс шинжилгээ авна. Гэхдээ хүүхдүүдийн хувьд таваас дээш насны нэг хүүхдээс шинжилгээ авна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-07 12:59

Зөв

Холбоотой мэдээ

Back to top button