Нийгмийн

Тог тасарсны улмаас түгжрэл үүсч, цагдаа нар зохицуулж байна

Нийслэл болон зарим аймагт эрчим хүч тасарсны улмаас гэрлэн дохио ажиллагаагүй болж, хаа сайгүй түгжрэл үүсээд байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ТЦА-ын албаны 68 албан хаагч 45 цэгт замын хөдөлгөөн зохицуулж байна.

Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсч Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлаад байна.

Гэмтлийг устгахаар шуурхай ажлын хэсэг ажиллаж байгаа ба хязгаарлагдсан хэрэглэгчдийг үе шаттайгаар холбож эрчим хүчний хангамжийг хэвийн болгоно гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
а
а
2021-07-07 18:14

Хариуцлага �##�га болжээ тэндэр мөнгө гээд

Зочин
Зочин
2021-07-07 18:15

МАНдуулж бна

Холбоотой мэдээ

Back to top button