УЛС ТӨР

Ц.Туваан: Анхан шатны эрүүл мэндийн салбарынхан сөхөрч уналаа

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Эмнэлгийн салбарынхны цалинг сайжруулах талаар өмнөх Засгийн газар бодитой ажил хийсэн. Өрхийн эмнэлэг, сумын эмнэлэг гүйцэтгэлээр санхүүжилтээ авах боломж одоогоор гарахгүй болов уу. Энэ дээр ЭМЯ зөв тайлбарыг эхнээс нь өгөх нь зүйтэй. ЭМД-ын санг энэ ондоо шавхчихаар, үлдэгдлийг нь улсын төсвөөс татаас авдаг сан болох вий.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Бухын доод талыг харж үнэг турж үхнэ гэж. Гүйцэтгэлээр санхүүжих ажиллагаа нь зөв гэж дэмжиж байгаа. Гэхдээ анхан шат, дунд шатанд хэрэгжихгүй байгааг харсаар байгаад анхан шатны эрүүл мэндийн салбарынхан сөхөрч уналаа. Энэ дээр арга хэмжээ аваач ээ. Ямар бодлого барих юм бэ. Сангийн яамнаас эрүүл мэндийн салбарынхны жилд цалинд зарцуулж буй мөнгөн дүнг тодорхой хэлээч ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button