ЭРҮҮЛ МЭНД

Файзер вакцины дөрөв дэх ээлжийн 30,420 тун вакцин буулаа

 НҮБ-ын Хүүхдийн Сангаас Pfizer/Comirnaty/ вакцины дөрөв дэх ээлжийн 30,420 тун вакцин МИАТ ТӨХК-ийн нислэгээр өчигдөр орой Монгол Улсад буусан талаар мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Pfizer/Comirnaty/ вакцины 285,300 тунг ийнхүү хүлээн аваад байна.

Өмнө нь

  • Зургаадугаар сарын 16-нд 84,240 тун
  • Зургаадугаар сарын 23-нд 85,410 тун 
  • Зургаадугаар сарын 30-нд 85,410 тун вакциныг тус бүр хүлээн авсан.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button