Нийгмийн

Арвайхээр-Өлзийт чиглэлийн замын ажил хийж буй хятад компаниас 32 зөрчил илэрчээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр-Өлзийт сумын чиглэлийн 60км улсын чанартай авто замын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа "HKB"ХХК-ийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, байгаль орчин, газрын харилцаа, орчны бохирдлын чиглэлээр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн байна.

Шалгалтаар орчны бохирдол үүсгэсэн, аюултай болон энгийн хог хаягдлыг зориулалтын цэгт хадгалдаггүй, байгалийн баялаг, газар, ашиглах зөвшөөрлийн бичиг баримтын бүрдэл дутуу, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эрсдэлтэй ажлын байранд эрүүл мэнд, амь насны даатгалгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, ажлын байрны онцлогт тохирсон хөдөлмөр хамгаалах хувцас хэрэгсэлгүй, олон салаа зам гаргаж хөрс эвдэх, тоосжилт үүсгэдэг зэрэг 32 зөрчил дутагдал илэрчээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчил дутагдлаа арилгах хугацаатай үүргийг уг компанид өгсөн бөгөөд биелүүлэх эсэхэд хяналт тавьж, эргэж шалгаж, хяналт тавина гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-07-08 10:46

ямар муухай юм вэ хүний сэтгэлээр хандаж байна даа

Зочин
Зочин
2021-07-08 11:47

Угийн заваан улс

Холбоотой мэдээ

Back to top button