Нийгмийн

Бусдаас захиалга авч, олон нийтийн сүлжээнд хэн нэгнийг харлуулж, дэмждэг байсныг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албанаас сүүлийн үед цахим орчинд ихээр үйлдэгдэж буй гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Тусгай зориулалтын программ ашиглаж иргэдийг залилдаг этгээдүүдийг тус газраас илрүүлжээ. Тодруулбал, Э, Г, Ж, Т, Ч нар нь үгсэн тохиролцож, иргэдийн хаяг руу хортой холбоос тараах замаар нэвтрэх нэр, нууц үгийг олзлон авч, өөрсдөө нэвтрэн бүртгэлтэй мэдээллүүдийг өөрчлөн олон тооны хаягийг цуглуулсан байна.

Үүнийгээ ашиг олох зорилгоор бусдад зарах, тодорхой мэдээллийг хандалтыг нэмэх, сэтгэгдэл бичих зорилгоор их хэмжээний хаягийг нэг командаар удирдах программ хангамж зохион, гадаадад сервэрээ байрлуулсан хэргийг тогтоон, мөрдөн шалгаж байна.

Энэ явцад бусдаас тодорхой захиалга авдаг, олон нийтийн сүлжээнд хэн нэгнийг харлуулах, эсвэл илтэд хэн нэгнийг дэмжих үйлдлийг хийдэг нь тогтоогджээ.



Албаны хүний хэлж буйгаар иргэдийн фэйсбүүк хаяг руу нэвтэрч, ойр дотны хүмүүсээс нь мөнгө залилж авах, банкны нэвтрэх нэр болон нууц үгийг мэхэлж авах болон таах зэргээр хохироож байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг этгээдүүдийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн бөгөөд 5-8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. 

Шалгалтын явцад иргэд цахим хаягийнхаа нууц үгийг гар утасны дугаар, төрсөн өдрөөрөө хийдэг. Цахим хаягийнхаа хамгаалалтын горимуудыг бүрэн ашиглахгүй байна. Мөн хаягийн ард байгаа хүнийг нягтлахгүйгээр мөнгө шилжүүлж хохирох нь их байгаа юм. 

Иргэд энэ төрлийн хэргийн хохирогч болохгүйн тулд цахим хаягтаа нэвтрэх нууц үгээ тогтмол солих, хэн нэгэн таахад амар хялбар байлгахгүйн тулд гар утасны дугаар, төрсөн өдөр зэргийг нууц үгээр ашиглахгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баатар
Баатар
2021-07-08 15:42

бүгд Женкогийн тролууд одоо энэ хулгайчаар төмөр замын мөнгөө төлүүлье

Наранбат
Наранбат
2021-07-08 16:28

Үнэн. Женко-гийн троллууд ханг�##�ттай даварсан. Одоо дуусгах цаг нь болжээ.

Zochin
Zochin
2021-07-09 09:00

Hiisen yumtai Helen ugtei yerunhiilugch baisan shu tumur zamiin mash tom buteen baiguulalt uls#aa hiisen tuund idek huh huh huselt baihgui huvidaa hangalttai heden uyeeree ideh hurungutei hun gej boddog

Холбоотой мэдээ

Back to top button