ЭДИЙН ЗАСАГ

Өндөр ашиг амласан криптовалют, виртуал хөрөнгөөс болгоомжлохыг анхааруулж байна

Английн Санхүүгийн зохицуулагч байгууллагаас дэлхийн хамгийн томд тооцогддог Бинанс криптовалютын биржийн үйл ажиллагаа явуулахыг тус улсад хориглосон тухай мэдэгдэл -ийг өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдөр цахим хуудаснаа нийтэлсэн байна. Уг мэдэгдэлд мөн өндөр өгөөж амласан криптовалютын хөрөнгө оруулалтыг сурталчилсан аливаа үйл ажиллагаанаас болгоомжлохыг анхааруулжээ. Бинанс нь Англид үүсгэн байгуулагдаагүй ч тус улсын Санхүүгийн зохицуулагч байгууллагад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагад нийцээгүй учраас бүртгэгдээгүй байна.

Түүнчлэн дэлхийн бусад улс орны зохицуулагч байгууллагуудаас Бинансын талаар анхааруулга, мэдэгдлийг удаа дараа гаргасаар байна. Тухайлбал, Японы Санхүүгийн зохицуулагч байгууллагаас мэдэгдэл гаргаж, тус биржийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй талаар олон нийтэд анхааруулжээ. Мөн Германы Санхүүгийн зохицуулагч байгууллагаас Бинанстай холбоотой мэдэгдэл-дээ хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулга гаргалгүйгээр дижитал токен гаргаж эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгосон талаар мэдээлсэн бол Канад Улсын Онтариогийн Үнэт цаасны тухай хуульд нийцээгүйн улмаас тус бирж Онтариод үйл ажиллагаагаа зогсоосон байна. Үүнээс гадна тус биржийн охин компани болон “Бинанс холдингс” ХХК-ийг энэ оны тавдугаар сард АНУ-аас мөнгө угаасан байж болзошгүй, татвараас зайлсхийсэн зэрэг гэмт хэрэгт сэжиглэн шалгаж эхэлжээ. АНУ-ын “Chainalysis” буюу криптовалютын судалгаа шинжилгээ, мөрдөн шалгах үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгө бусад биржээс илүү Бинансаар дамжсан тухай мэдээлсэн байна.

Иймд, Санхүүгийн зохицуулах хорооноос иргэд Та бүхнийг өндөр ашиг, үр өгөөж амласан криптовалют, виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаанаас болгоомжилж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг анхааруулж, эдгээр үйл ажиллагаа нь өндөр эрсдэлтэй, үнийн савалгаа ихтэй, баталгаагүй болохыг дахин сануулж  байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
монгол
монгол
2021-07-09 15:34

Бүгд л цахим мөнгө гээд байв�##� хэн тариа тарьж уул уурхайд ажиллах юм бэ ялангуяа одоогийн з�##�уус з�##�хуу... бодох л асууд�##�

Холбоотой мэдээ

Back to top button