ЭРҮҮЛ МЭНД
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмнэлгийн ажилчидтай 15:00 цагт уулзана

Өнөөдөр 15:00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цалингаа нэмүүлэхийг шаардаж, жагсаад буй эрүүл мэндийн салбарынхантай Төрийн ордны А танхимд уулзахаар болжээ.
Эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа нэмүүлэхийг шаардаж, Сүхбаатарын талбайд 11 дэх өдрөө жагсаж байгаа билээ.
Эмч нар хэлэхдээ “Монголын эрүүл мэндийн салбар туйлдаад удаж байна. Бид ард түмэндээ хайртай, мэргэжилдээ дуртай, үнэнч. Бидний үндсэн цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна. Одоо 3100 эмч, сувилагч халдвар аваад байгаа. Бид долдугаар сарын 1-нээс хойш шаардлага хүргүүлж, дуу хоолойгоо нэгтгэж байгаа ч харамсалтай нь өнөөг хүртэл төр, засгаас ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй” хэмээсэн юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түгжилсүгийн суганы үс одоо юу гэж шаахнав