ДЭЛХИЙ

“COVID-19”: Коронавирусийн халдвар тараасан эрдэмтдийг цаазалж магадгүй

Үхань хотын эрдэмтдийг цаазалснаар БНХАУ хэл амнаас мултрах гэж оролдож байна.

“SARS-CoV-2” буюу шинэ коронавирусийн халдвар анх тархсан БНХАУ-ын Үхань хотын лабораторийн эрдэмтдэд цаазаар авах ял тулгаж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар Харвардын Хятад Судлалын Төвийн ажилтан Росс Террилл Английн “Миррор” (The Mirror) сонинд ярилцлага өгөх үеэрээ дурьджээ.

Тэрбээр хэлэхдээ, БНХАУ-ын Коммунист Намаасийм радикал буюу эрс шийдэмгий алхам хийх тун магадлалтай гэлээ. Хүн төрөлхтнийг зовлонд унагаж, 4 сая гаруй хүний амь насыг авч, Дэлхийн нийгэм, эдийн засгийг бүхэлд нь уналтад оруулаад буй коронавирусийн лабораторийн гарал үүслийн хувилбар нь батлагдвал “COVID-19”-ийн халдварыг алдсан хэрэгт холбоотой этгээдүүдэд цаазаар авах ял оноох болно хэмээн “Миррор” (The Mirror) сонинд онцлон тэмдэглэжээ.

Хятадын эрх баригчид ямар ч тохиолдолд Үхань лабораторийн эрдэмтэн, мэргэжилтнүүдэд цар тахлыг тараасан хэрэгт буруутгах болно, энэ нь зөвхөн цаг хугацааны л асуудал гэдгийг мөн онцолжээ. Үүний тулд гэм буруутнуудыг олохзорилгоор тусгай мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулахад л хангалттай хэмээн Террилл ярьсан байна. 

Дэлхийн олон улс орнуудын зүгээс БНХАУ-ыг аймшигт цар тахалд буруутгаж байгаа тул Хятад улс бусад улс орнуудын зүгээс ноцтой аюул заналхийллийг мэдрээд, “залхвал” олон нийтийн өмнө гэм буруутныг зарлаж, хатуу шийтгэлногдуулахаас буцахгүй байх болно хэмээн сонины редакци онцолжээ.

Эрдэмтдийг олны өмнө цаазлах үйл явдал нь улс орны тэргүүлэгч, гол эрх баригч улс төрийн байгууллага болох БНХАУ-ын Коммунист Намын сүр хүчийг Дэлхий даяар харуулах болно. Ингэснээрээ Хятад улс бусад улс орнуудтай “дайсагналцах” хүсэлгүй байгаагаа ч давхар харуулах боломж юм гэдгийг сонин чухалчилжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп “БНХАУ коронавируст цар тахлын халдварыг тараасныхаа төлөө хүн төрөлхтний өмнө нэн даруй хариуцлага хүлээж, төлбөр төлөх шаардлагатай” хэмээн удаа дараа мэдэгдэж байсан удаатай. 

БНХАУ Дэлхийн улс орнуудтай эвтэй найртай харилцаатай байж, ямар ч муу санаа бодолагуулаагүй гэдгээ нотлон харуулахын тулд “цаазлах” эрс шийдэмгий хатуу хариуцлага тооцох магадлал тун өндөр байгаа аж.

Росс Терриллийн хэлснээр, Хятадын эрх баригчид үнэхээр тийм шийдвэр гаргавал хурц шүүмжлэлтэй ч мөн тулгарах нь дамжиггүй. Үхань хотын Вирус Судлалын Хүрээлэнгийн лабораторийн эрдэмтэд, ажилтнууд амь насны хохирол амсахгүй байх гэдэгт гүнээ итгэж байгаагаа ч илэрхийлжээ. 

Одоо Дэлхий дээр коронавирусийн гарал үүслийн талаархи хоёр хувилбар байгаа гэгдэж байгаа. Эхнийх нь, “COVID-19”-ийн халдвар сарьсан багваахайнаас хүнд халдварласан гэх хувилбар. Хоёрдахь нь коронавирусийг лабораториас алдсан гэж тайлбарлаж байгаа юм.

О.АНАР

(Эх сурвалж: sputniknews.ru)

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тамлаж алаасай муу гай болсон юмнуудийг үхтэл нь зүүгэр живж түж алаасай

Үнэн
Үнэн

Сарьсан багваахайнаас үүсэлтэй гэдэг нь худал болсон. Яагаад гэвэл гадны эрдэмтэд судлаад хэрэв хятадууд сарьсан багваахайг идэж байгаад коронагийн хaлдвар авсан бол энэ нь өмнөх түүхийн явцад ч бас тохиолдох байсан. Гэтэл тийм зүйл болоогүй байдаг. Тэгэхээр коронаг лабораторид хийж байгаад судлаачид нь өөрсдөө өвдөөд, эмнэлэгт хэвтэж байгаад aлдсан гэдэг нь үнэн болсон. Саяхан хятадаас АНУ- руу зугтаж гарсан нэг судлаач үүнийг батaлсан байдаг. Одоо Хятадууд дэлхийн бүх орнуудад нас барсан хүмүүст нөхөн төлбөр өгөх ёстой. Үгүй бол бүх л улс орнуудын зүгээс Хятадад дайсагнaл ирнэ.

Зочин
Зочин

Hyatad ene virus taraasan bdag yum bol zaaval hariutslaga huleeh yost. Hunii eruul mend ediin zasgaar nuhuj barshgui hohiroolloo

Zochin
Zochin

Stepentee avmaar bn erguu novshnuudaa. Ta naraas bolj surguulichgui yuchgui bolj hotsorloo

Lalalal
Lalalal

Stepentee avmaar bn erguu novshnuudaa. Ta naraas bolj surguulichgui yuchgui bolj hotsorloo

Зочин
Зочин

Хувхайрсан новшнууд санаатай тараасандаа. Одоо хэдэн эрдэмтэдээрээ туг тахих биз

Ах
Ах

Хятад дэлхийн хямралд буруутай нь ойлгомжтой.нөхөн төлбөр төлөх ёстой.

Irgen
Irgen

Za tend tegdgiin bj oilgomjtoi chad hiilgeh ni. End zoriud zohion bguulj taraaj niigmiin tarhi ugaaj idej uusan avarguudaa yaah gej bna bugdiig ni shagnacan bgaa biluu yu bodjiino

Холбоотой мэдээ

Back to top button