НИЙГЭМ
ТАНИЛЦ: Зах, худалдааны төвүүд ямар хуваариар ажиллах вэ

Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулсан ч ес хоногийн бүх нийтийн амралтыг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл долдугаар сарын 10-18-ны өдрүүдэд амарч, 24-ний бямба гарагт ажиллах зохицуулалт хийсэн.
Тэгвэл эдгээр амралтын өдрүүдэд иргэдийн олноор үйлчлүүлдэг зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарийг танилцуулж байна.
Бөмбөгөр худалдааны төв:
- Долдугаар сарын 10-ны өдөр 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
- Долдугаар сарын 11-17-ны өдрүүдэд амрах бөгөөд долдугаар сарын 18-наас эхлэн энгийн хуваарийн дагуу ажиллана.
Сандэй плаза:
- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана. Долдугаар сарын 11-15-ныг дуустал амарна.
Шөнийн худалдааны төв:
- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.
- Долдугаар сарын 11-нээс эхэлж амрах бөгөөд хэд хоног амрах талаар эцсийн шийдвэр гараагүй байгаа.
Нарантуул худалдааны төв:
- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.
- Долдугаар сарын 11-16-ныг дуустал амарна.
Баялаг-Ундраа төв:
- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.
- Долдугаар сарын 11-16-ныг дуустал амарна.
Хархорин худалдааны төв:
- Долдугаар сарын 11-15-ныг дуустал амарна. Долдугаар сарын 16-наас энгийн хуваарийн дагуу ажиллана.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.