НИЙГЭМ
Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухаас өмнө Д.Чойжамц хамбад “Номун хан” цол батламжилжээ
Ерөнхийлөгч асан Х.Баттулга албаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцад “Номун хан” цол батламжилжээ. Зургадугаар сарын сүүлээр болсон энэ үйл явдал тухайн үед ил мэдээлэгдээгүй өнгөрчээ.
Сонирхолтой нь, үүний дараа Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Д.Чойжамц хамбад хүндэтгэл үзүүлсэн байна. Уг нь 2018 онд Сүхбаатар аймагт нэгэн ёслолын үйл ажиллагаа болж, Монголын тэргүүлэх лам нар цуглан Д.Чойжамц хамбад “Номун хаан” цолыг олгохоор тохирсон гэгддэг.
Тус цолыг авсан хамба Богд Жавзандамба хутагтын 10-р хойт дүрийг Төвдийн шашны мяндагтнуудаас хамааралгүйгээр тодруулах эрхтэй болдог гэх. Үүнийг нь Ерөнхийлөгчийн зарлигаар батламжилсан нь анхаарал татаж байгаа юм.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ониг цаашаа
Аргагүй л тэнэг,зөнөг хоёр мөн дөө.
Буухаасаа өмнө ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэгч болжээ. Бурхан минь өршөө!
Буухаасаа өмнө ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэгч болжээ. Бурхан минь өршөө!
Дээдэс хийх юмаа мэдэж хийжээ.
Харьяат дордос юугаа ойлгох.
МоАХ-д лсын баатар өгснөөс хамаагүй ач холбогдолтой зүйл байна. Үүний цаад утга учир нь хятадууд далай ламыг сонгож монголчуудыг шашны талаар эрхээлд байлгахаас сэргийлсэг арга хэмжээ болжээ. Тулга тойрсон бодолтой, хоолноос өөрийг бодох чадваргүй тэнэгүүд бол үүний нарийн учрыг ойлгохгүй л дээ. Далөй лам , Ванчин богд, Богд гэсэг 3 институт нь бие биенээ сонгодог уламжлалтай. Гэтэл Ванчин богдыг хятадууд гартаа хийсэн. 14-р Далай ламыг нас барахаар түүний институтийг хятадууд гартха хийнэ. Ингээд шашны талаар Монгол нь хятадын эрхээлд очих аюултай. Иймээс Богдын институцийг нөгөө хоёроос нь салгах нь хамгтйн зөв алхам юм.
МоАХ-д лсын баатар өгснөөс хамаагүй ач холбогдолтой зүйл байна. Үүний цаад утга учир нь хятадууд Далай ламыг сонгож монголчуудыг шашны хувьд эрхшээлд байлгахаас сэргийлсэн арга хэмжээ болжээ. Тулга тойрсон бодолтой, хоолноос өөрийг бодох чадваргүй тэнэгүүд бол үүний нарийн учрыг ойлгохгүй л дээ. Дэлай лам , Ванчин богд, Богд гэсэн 3 институт нь бие биенээ сонгодог уламжлалтай. Гэтэл Ванчин богдыг хятадууд гартаа хийсэн. 14-р Дэлай ламыг нас барахаар түүний институцийг гартаа хийж шашны хувьд Монгол нь хятадын эрхээлд очих аюултай. Иймээс Богдын институцийг нөгөө хоёроос нь салгах нь хамгийн зөв шийдвэр юм.
МоАХ-д лсын баатар өгснөөс хамаагүй ач холбогдолтой зүйл байна. Үүний цаад утга учир нь хятадууд Далай ламыг сонгож монголчуудыг шашны хувьд эрхшээлд байлгахаас сэргийлсэн арга хэмжээ болжээ. Тулга тойрсон бодолтой, хоолноос өөрийг бодох чадваргүй тэнэгүүд бол үүний нарийн учрыг ойлгохгүй л дээ. Дэлай лам , Ванчин богд, Богд гэсэн 3 институт нь бие биенээ сонгодог уламжлалтай. Гэтэл Ванчин богдыг хятадууд гартаа хийсэн. 14-р Дэлай ламыг нас барахаар түүний институцийг гартаа хийж шашны хувьд Монгол нь хятадын эрхээлд очих аюултай. Иймээс Богдын институцийг нөгөө хоёроос нь тусгаарлан холдуулах нь хамгийн зөв шийдвэр юм.
Их хамбад эгдүүцэж байгаа хүнүүс бол эх орон газар нутагаан Хятадад худалдаж Хятадад дагаар орсон урвагч мөн.Мөн энэ дашрамд гэж бичхэд Санждорж мэт хүнүүс өөрөө өөрийгөө Хамба нум хан аар өргөмжилсөн болно.Жич:Гандан хийд болон Буддын лам нарыг өөр хооронд нь хагаралдуулах элдэв хоч нэр өгж байгаа хүнүүс бол Христүүд мөн.
Үүнийг шоглож тохуурхаж инээж инээдэг нулимдаг хүнүүст хандаж бичхэд өөрсөдийгөө боловсоруул та нарын шүтлэггүй тэнгэр үзэлтэн ислам шашинтан Есуст итгэдэг байх чинь тийм ч сонин биш.Хамба ийм хэргэм зэрэг хүртэх батламжлуулах түүхэн гавъятай хүн.Дашрамд гэж бичхэд Санждорж Санжаноровыг тойрин хүрээлэгчид болон Хятад Панчен Богдод дагаар орсон ноходууд Гандан хийдүүдээс холхон явж үзээрэй.Ялангуяа Шүг