НИЙГЭМ

Хөвсгөл дэх дэлхийн уртраг, өргөргийн огтлолцол дээр “50, 100” цогцолбор барьжээ

Хөвсгөл аймгийн нутагт “50, 100” нэртэй аялал жуулчлалын цогцолбор байгуулсан байна. Барилгын ажил үргэлжилж байгаа аж. Уг цэгт дэлхийн уртраг, өргөргийн огтлолцол оршдог байна.

Дэлхийн уртраг, өргөрөг огтлолцсон цэг дэлхийд дөрөв байдгийн нэг нь энэ буюу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум аж. Харин үлдсэн гурав нь Канадын хурдны зам дээр болон Энэтхэг, Номхон далайн усан дунд таардаг юм байна.

Уг аялал жуулчлалын цогцолбор Мөрөн сумаас 45 км зайд оршдог. Цаашид энд жуулчлалын тулгуур төв байгуулах үүднээс тохижуулалт, бүтээн байгуулалтыг улам өргөжүүлэх гэнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Бүтээн байгуул####т гэж нэг сайхан зураг харуулаад мануухай шиг босгодог болж дээ, хаа сайгүй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button