НИЙГЭМ
Өвөрмонгол хүү Улаанбаатарт Монгол бичгийн төрөлжсөн номын дэлгүүр нээжээ
“Хаан бичиг” нэртэй Монгол бичгийн анхны төрөлжсөн номын дэлгүүр Улаанбаатарт нээгджээ. Тодруулбал эл дэлгүүр нь зөвхөн монгол бичгээр хэвлэсэн ном худалдаж буйгаараа онцлогтой байна. Тухайлбал эл дэлгүүрт Бямбын Ринчений номуудаас эхлээд Чингис хаан хүүхдийн комик, Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” зэрэг 500 гаруй төрлийн номын фондтой аж.
Тэрбээр дэлхийн 30 гаруй улсаар аялсан бөгөөд дэлгүүрээ нээхийн тулд Монгол орны 21 аймаг, сумдаар тойрон аялж, монгол хэл, бичгийн багш нартай уулзаж ярилцсан байна.
Эх сурвалж: montsame.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.