Нийгмийн

БНХАУ-аас галт тэргээр ачаа барааг Замын-Үүдэд татан авч байна

Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх нөхцөл байдлыг сайжруулахаар өнгөрсөн долоо хоногт шинэ ажлын хэсгийг томилон ажлуулж эхэлсэн билээ.

Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас өнгөрсөн тав хоногийн хугацаанд дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгаад байна. Үүнд:

Замын-Үүд дэх Гаалийн газрын хуучин ажиллаж байсан албаны дөрвөн дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилжээ
Замын-Үүдэд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрлийг цэгцэлж, гаалийн хяналтын бүсэд гацаад байсан ачааны 200 авто машиныг шуурхай бүртгэл, хяналт хийн гаргажээ
Баяр наадмын амралтын өдрүүдэд хил хаагдсан байгаа ч БНХАУ-аас ачаа тээврийн галт тэргээр бараагаа зөөх ажлыг эхлүүлжээ
Замын-Үүд дэх 12 тэрминал хяналтын бүсийг өдөрт хоёр удаа ариутгах ажлыг тогтмол хийж эхлээд байна.

Эх сурвалж: Замын-Үүд дэх Гаалийн газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Аль эрт ингэх байсийн сэтгэлгүй шуналын туламнуудаас болж өчнөөн гацлаа тээврийн тарифийг зохиомлоор хөөрөгдлөө яаж дайны хажуугаар дажин гэгчээр ингэж шуналтдаг байна нүгэл чинь нүдээрээ гарнаа гэдгийг мэддэггүй юм байхдаа энэ муусай шуналын туламнуудад ялын өндөр өгвөл бусад новшнуудад сургамж болно одоо л хар байя хууль зүйн сайдыг

Холбоотой мэдээ

Back to top button