НИЙГЭМ

“Blackpink” хамтлаг “Love sick girls”дууныхаа Япон хувилбарыг цацлаа

Blackpink хамтлаг “The Album” цомгийнхоо Япон хувилбарыг өчигдөр цацсан. Тэгвэл үүнийхээ хамтаар есөн сарын өмнө гаргасан одоо хит болоод буй “Love sick girls” дууныхаа Япон хувилбарын шинэ бичлэгийг цацсан байна. Одоогоор бичлэгийн үзэлтийн тоо ойролцоогоор долоон саяд хүрээд байна. Үүнийг үзсэн шүтэн бишрэгчид нь тэдний Япон дуудлага маш цэвэрхэн байгааг магтсан, сайшаасан сэтгэгдэл ихээр үлдээжээ. Фенүүдийнх нь үлдээсэн бусад сэтгэгдэлээс дурдвал:

  • “Бүр догдолчихлоо. Одоо Лиса, Жисү хоёрын тус бүрийн ганцаарчилсан уран бүтээлийг л тэсэн ядан хүлээж байна.”
  •  “Энэ аль хэдийн гарчихсан уран бүтээл нь ч гэсэн надад яг л шинэ дууг нь сонсож байгаа юм шиг санагдлаа” 
  • “Япон Солонгос аль ч бай Blackpink ямар ч хувилбараар хамгийн төгс нь”

Дээрх дууны эх хувилбар нь одоогоор 452 сая үзэлттэй. "Lovesick Girls" нь Өмнөд Солонгосын Гаон чартад хоёрт, “Billboard Global”-д хоёрт орсон. Мөн АНУ, Малайз, Сингапурын чартуудыг тэргүүлж байжээ. Түүнчлэн 14 орны дээд амжилтын жагсаалтад багтсан байна.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button