НИЙГЭМ

Дархан-Уул аймагт усны ослоор гурван иргэн амиа алджээ

Зөвхөн энэ 7 хоногийн хугацаанд улсын хэмжээнд усны ослоор 11 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг эхчүүдийн сонор сэрэмжгүй байдал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байна.

Тухайлбал: Энэ сарын 09-нд Сэлэнгэ аймагт усны ослын 2 дуудлага, 11-нд Дархан-Уул аймагт 1 дуудлага бүртгэгдэж 3 иргэн амь насаа алдаад байна. Өнөөдрийн байдлаар 2 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button