ОРОН НУТАГ

32 метр өндөр хүрхрээнээс халтирч осолдсон иргэнийг тав дахь өдрөө эрэн хайж байна

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар зугаалж байсан иргэн 32 метрийн өндөр хүрхрээн дээрээс халтирч ус руу унаж, осолдсон харамсалтай осол гарчээ. Ослын дуудлага тухай 07.12-ны өдрийн 16:15 цагт тус аймгийн онцгой байдлын албанд иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус байгууллагын ажилтнууд, ар гэрийнхэн нь Орхон аймгийн харьяат иргэн Д/35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Улмаар 07.15-ны өдрийн байдлаар тус сумын Бор бургас багийн “Бага Түргэний хүрхрээ” гэдэг газар 5 метрийн гүнд 12 удаа шумбаж, хүрхрээний орчим 18 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:10 цагт түр зогсоосон. 07.16 буюу өнөөдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-16 14:26

Ховд голд урсаад явсан бхоо

Цэнгэл сумын иргэн Б
Цэнгэл сумын иргэн Б
2021-07-16 15:03

Хурган нуураас хайхаас өөр аргагүй ... болгоомжтой байх хэрэгтэй шүү .. хаана явсан ч

зочин
зочин
2021-07-16 15:13

хайж байгаа улсууд аюулгүй байхаа бодоорой

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x