Нийгмийн

Гурван хүүхэд, нэг том хүн тогтоол усанд осолдож, нас баржээ

Дундговь аймаг, Адаацаг сумын Сүм багийн “Хаяа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 90 км-т, сумын төвөөс урд зүгт 13 км-т/ дөрвөн хүн тогтоол усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 15:20 цагт тус аймгийн онцгой байдлын албанд иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид аймгийн Адаацаг сумын харьяат иргэн У /33 настай, эрэгтэй/, Ц/15 настай, эмэгтэй/, С/11 настай, эмэгтэй/, Х/11 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:34 цагт иргэн У, Ц, С, Х нарын цогцсуудыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button