ЭРҮҮЛ МЭНД

С.Амарсайхан: Дэльта вирус шинж тэмдэг илрэхгүйгээр хүндрэх аюултай

Шадар сайд С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Дэлхийн олон улс оронд халдварын дөрөв дэх давалгаа болох дельта вирусийн халдвар эрчимтэй тархсаны улмаас олон улс орон хязгаарлалт хийж, хатуу хөл хорио тогтоож, онц байдал ч зарлаж байна. Монгол Улсын Засгийн газар, УОК эх орондоо дельта вирусийн халдварыг тархаахгүйн тулд чармайн ажиллаж байна. Дельта вирусийн халдварлах чадвар өмнөх вирусээс 60 хувиар илүү хурдтай тархдаг. Хүний биед шинж тэмдэг илрэхээс өмнө хүндрэл өгдөг аюултай гэдгийг ДЭМБ-аас анхааруулсаар байна.

Монгол Улс насанд хүрсэн иргэдийхээ 84 хувийг II тунд бүрэн хамруулаад байна. 12-17 насны 160 мянган хүүхдээ файзер вакцины I тунд, хөхүүл болон нярай хүүхэдтэй эхчүүдийг вакцинд хамруулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна. Вакцин хийлгэснээр халдвар авсан ч хүндрэх эрсдэл бага гэдгийг эрдэмтэн судлаачид нотолж байна. ДЭМБ-аас ковидын эрсдэл 2-3 жилдээ арилахгүй гэж анхааруулсаар байна.

Өнөөдрийн байдлаар 200 мянга гаруй иргэн вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс вакциндаа хамрагдахыг зөвлөж байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Гэг
Гэг

“Тоёоко Инн" тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан эрүүл хүн халдвар авч амь нас нь хохирсон, вакцинаанаас болж хөхүүл эх, цагдаагийн 2 ажилтан амиа алдсан, Хятад вакцин тариад халвар, үхэл буурах биш өсөөд бна. Хятад вакцин хийлгэхийг уриалсан УОК-ын дарга С.Амарсайхан огцорох хэрэгтэй.

Зочин
Зочин

Танай гэр бүлийнхэн аюултай шүү. Үүн дээрээ сайн анхаараарай УОК-ын даргаа.

Холбоотой мэдээ

Back to top button