ЭРҮҮЛ МЭНД

Дэльта вирус вакцины үр дүнг 20-30 хувь бууруулж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлыг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрбээр, "Цар тахлын нөхцөл байдал өмнөх хоногуудтай харьцуулахад тодорхой хэмжээгээр буурч байгаа. Нийт шинжилгээний 26 хувьд эерэг хариу гарч байсан бол сүүлийн өдрүүдэд 19 хувьд нь эерэг гарч байгаа. Мөн хүнд өвчтөнүүдийн тоо буурч байгаа нь эмчилгээний зөв тактик баримталж байгаатай холбоотой гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хуралдаанд танилцууллаа. Нийт хүн амын 4.2 хувь нь халдварт өртөөд байна. Дэлхийн улс орнуудад дундаж нь найман хувьтай байна. Дархлаажуулалт үр дүнтэй зохион байгуулсны ач юм гэж үзэж байна. Гэхдээ тайвшрах болоогүй. Мутацид орсон хувилбаруудын идэвхтэй хувилбарууд улс орнуудад дэгдэж байна. Дэльта вирус 111 улсад тархаад байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэх шаардлагатай байна. Дэльта вирус вакцины үр дүнг 20-30 хувь бууруулж байна гэсэн үр дүн гарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-07-16 19:05

Дандаа хэнд ч хэрэггүй ач холбогдолгүй мэдээлэл хийх юм амьсг�##�ын аппаратгүйгээс олон хүн өөд болсон хариуцлагаа хүлээж огцорцгоо

та нар буруутнууд
та нар буруутнууд
2021-07-16 21:54

БИТГИЙ ХУЦАЖ УЛИН ДОНГОДЦГОО БИД НАР ХОТ РУУГАА ИРЖ ЯВНА ХУРЧ ИРЭХЭЭР �######�ЦГААНА ШУУ МУУ ЛАЛРУУД

Zochin
Zochin
2021-07-16 23:21

Tsuukhun khyn shinjilgee ugch bgaa um chin tsuukhun garakhgyi yakhav dee. Uursduusuu busdiig teneg gj boddog umuu khaashaa um.

Холбоотой мэдээ

Back to top button