ОРОН НУТАГ

ЗАМЫН-ҮҮД: Ачаа тээврээ төмөр замаар явуулах зөвлөмж иргэдэд өгчээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлыг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрбээр “Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцуулъя.

-ЦАГААНХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ДОЛОО ХОНОГ ХӨЛ ХОРИО ТОГТООНО-

Мөн цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хүндрээд байгаа боомтуудын үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал Замын-Үүд боомт өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Өмнө нь өдөрт 100 орчим машин гарч байсан бол 110 болгож нэмээд байна. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид ажлуудаа эрчимжүүлж байна. Замын-Үүдээр өчигдөр 39 вагон ачаа орж ирсэн. Мөн ажлын хэсгийн зүгээс иргэдийг төмөр замаар ачаа тээвэр явуулах зөвлөмж өгч байна. Гашуунсухайт боомтын тухайд өнөөдрөөс үйл ажиллагаа эхэлж байна. Нүүрсний 100, зэсийн баяжмалын 128 машин гарсан байна. Цагаанхад суурьшлын бүсэд 7 хоног хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Тухайн бүс нутагт ариутгал хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулж, ногоон бүс болгох зорилт тавьж ажиллана” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button