НИЙГЭМ
Цагаан хадны суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоолоо

Экспортын нүүрс тээврийн гол гарц болсон Цагаан хадны суурьшлын бүсэд өнөөдөр /2021.07.17/-өөс хатуу хөл хорио тогтоож байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэрээ Цагаан хадны суурьшлын бүсийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт долоо хоног шилжүүлэх тухай мэдэгдсэн.
Учир нь энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулж ногоон бүс болгоход анхаарах аж.
О.ЭНЭРЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.